"Шөнө дундын бүжиг" жүжиг энэ сарын 23-29-нд дахин тоглохоор болжээ. Тодруулбал,“Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургадугаар сарын 2-ноос Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн билээ.

Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох болсон байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй.

Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид, Цэнгэлийн дүрд загвар өмсөгч С.Төгс нар тоглож байгаа юм.