ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдэд шагнал гардууллаа.

 

Монголын анд нөхдийн нийгэмлэг үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тус нийгэмлэгийн гишүүд, ОХУ-ын иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн одон, медалиар шагнахаар 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарлиг буулгасан байна.

 

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бабушкин Владимир Алексеевичид, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Халанов Валерий Иннокентьевич нар Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Селезнев Игорь Амариевич, Сердюков Михиал Леонидович, Алтайн хязгаарын Монгол дахь анхны төлөөлөгч Оличенко Александр Петрович, Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор, Монгол судлаач Филин Сергей Александрович нарт “Найрамдал” медалийг гардуулан өгөв.

 

сонин mn

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын ард түмний найрамдлыг бэхжүүлж, хоёр улсын хүмүүнлэг, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах, Монгол, Оросын түүх, соёлын өвийг залуу үеийнхэнд уламжлан үлдээхийн чухлыг онцлон тэмдэглэлээ.

 

сонин mn