Дэлхийн улс орнуудын иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшнийг тогтоодог EF English Proficiency Index үнэлгээ 2022 оныхоо тайланд Монгол улсыг 111 орноос 72 дугаарт эрэмбэлжээ.

Дэлхийн дундаж оноо 502 бол Монгол улсын оноо 485 болсон байна.

Ази тивийн 24 улс орноос 13 дугаарт эрэмбэлэгджээ.

Дээрх үнэлгээ нь Монгол улсыг англи хэлний мэдлэг “бага” ангилалд оруулсан байна.

Энэ ангилал нь “маш өндөр”, “өндөр”, “дундаж”, “бага”, “маш бага” гэсэн нийт таван ангиллын доороосоо хоёр дахь түвшин юм.

Хүйсээр нь ялгахад Монгол улсын эрэгтэйчүүдийн англи хэлний мэдлэг чадвар 488, эмэгтэйчүүдийнх 480 оноогоор үнэлэгджээ.

Хэрвээ оноо нь 500 хүрвэл “дундаж” ангилалд шилжих юм байна.

Сүүлийн зургаан жилийн үнэлгээг харьцуулахад монголчуудын англи хэлний мэдлэг аажмаар өсөж байгаа нь харагдаж байна.

Тухайлбал 2016 онд 72 орноос 66 дугаарт эрэмбэлэгдэж, “маш бага” ангилалд байсан бол 2021 онд 112 орноос 83 дугаарт эрэмбэлэгдэж, “бага” ангилалд шилжжээ.

зураг

 

 

Эх сурвалж: EF.com, Statista