Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатаар “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээ хангалтгүй байгаа. Тиймээс цаашид монгол улсынхаа эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, хөгжлийг түргэтгэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарлаа.

Өнөөдрийг авч үзвэл дөрөвдүгээр сарын 14-нөөс хойш бүх хэлэлцүүлэг хийж зохион байгуулсан. 120 гаруй байгууллагаас санал авсан. Ирсэн саналаас 60 хувийг нь тусгасан. Хэд хэдэн зүйлээр өөрчлөлт оруулж байна. Тухайлбал,

  • Хөрөнгө оруулагч нарын гаргаж байгаа гомдлыг яаж шийдэх вэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шүүхээр 16 жил явсан тохиолдол байна. Иймд Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх зөвлөлийг байгуулахаар болж байгаа.
  • Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсвэл арбитраар явах боломж нээгдэнэ.
  • Хөрөнгө оруулахад саад тавьдаг зүйлсийг авч байгаа" гэв.