Жүжигчин С.Болд-Эрдэнийг танихгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Урлагийн гэр бүлээс гаралтай өнөө цагийн “Гамлет” хэмээн нэрлэгдсэн жүжигчин С.Болд-Эрдэнэ 1999 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд уран бүтээлийн гараагаа УДЭТ-аас эхэлсэн.

Түүнээс хойш 60 гаруй жүжигт тоглож, 20-иод кинонд дүрээ мөнхөлсөн юм. Тэрбээр “Драмын дөрвөл” хамтлаг байгуулж, шинэ өнгө аястайгаар уран бүтээл туурвиж байсан  бөгөөд тэд уран бүтээлээрээ хоёр цомог гаргасан гэдгийг таб бүхэн андахгүй мэднэ.

Өнгөрсөн онд өөрийн кино бүтээх мөрөөдлөө биелүүлж "Хөлтрөг" хэмээх уран сайхны кинош үзэгчдийн хүртээл болгосон.

Өнөөдөр түүний том охин дунд сургуулиа онц дүнтэй төгсч, эрдмийн баяраа тэмдэглэлээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлж "одоо их сургуульд орно доо. Ахиад онц сураарай охин минь” гэж бэлэгшээсэн юм.

Д.Ана