Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн үзэж яваад харих замдаа зам тээврийн осолд орж, амь насаа алджээ. Тодруулбал, эл хэрэг өнөөдөр 05.00 цагийн орчимд гарсан байна. 

Эх сурвалж "Талийгаач нь хоёр найзын хамт гадуур хөлбөмбөг үзэж явж. Ингээд тараад нэг найзыгаа МУБИС-ийн орчимд буулгасан байна.  Улмаар харих замдаа буюу III эмнэлгийн ойролцоо “Гранд марк 2” автомашинтайгаа осолд орж, амиа алдлаа. Харин түүнтэй хамт явсан залууг  эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал хүндхэн байна" гэсэн мэдээллийг өглөө.

Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа