Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нарыг монголын ард түмэн сайн танина. Хосууд Ц.Ховор- Эрдэнэ хүүгээ хоёр ихэр дүүтэй болгосон.

Ихэрүүдэд аав нь Ц.Чамин-Эрдэнэ, Ц.Хос-Эрдэнэ хэмээх охин, хүү хоёрынхоо нэрийг уйгаржин бичгээр бичүүлж, нуруун дээрээ гарынх нь хэвийг шивүүлэн, ойр дотнынхоо хүмүүст гэнэтийн сюрприз барьсан удаатай. 

Ихэрүүдээ хараад их спортоосоо О.Гүндэгмаа нэг хэсэг хөндийрсөн. Тэгвэл тэрбээр энэ цаг мөчид "Дэлхийн цом"-ын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож яваа. Өчигдөр л гэхэд Словени улсын Марибор хотноо болсон тэмцээнээс "мөнгөн медаль" хүртсэн билээ.

Түүний хань Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудаснаа " Гэгээн сайхан өглөөний мэнд Герман, Slovenia улсуудад зохиогдсон Дэлхийн цомын Аварга шалгаруулах тэмцээнд "Aлт", "Мөнгөн" медаль хvртсэн хайрт ханьдаа халуун баяр хvргэе!" хэмээн нийтэлсэн байна.

Бахархам сайхан танай гэр бүлд аз жаргал хүсье. Хөлсний чинь дусал бүрт Монгол Улс минь оршдог шүү гэж түүний найзууд нь баярын мэндчилгээг тасралтгүй хүргэсээр ...

Д.Ана