Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Увс нуурын хотгор, говийн аймгуудын нутгаар +26...+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +31...+36 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бага зэргийн бороо орно. Өдөртөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.