Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Партизаны гудамж буюу Авлигатай Тэмцэх Газрын уулзвараас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал наймдугаар сарын 12-ны 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийнэ. Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.