Натурын гүүрний хажууд барьж буй барилгын үйл ажиллагааг зогсоосон шалтгаан болон долдугаар сарын 3-нд үерт автсан барилгуудын талаар холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3*000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд тодорхой асуудлууд үүсэж байгаа. 10 гаруй жилийн өмнө тухайн эрсдэлтэй байршилд газар олгосон байдаг тул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд хүндрэл үүсдэг.

Сэлбэ голын үерийн эрсдэлтэй бүсэд 643 барилга байгууламж байгаа судалгаа гарсан. Эдгээрийг хэрхэх вэ гэдгийг судалж, хуулийн байгууллага тухайн газрыг ямар байдлаар эзэмшсэн бэ гэдгийг шалгана. 

“S.Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлыг шийдэхээр Ажлын хэсэг гарчихсан, ажиллаж байгаа"-г мэдээлэв.