Жүжигчин Г.Ундармаа сайн үйлсийг дэлгэрүүлж яваа. Тэрбээр анх УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж хүлээлгэн өгсөн. Энэ удаад Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн "Хүүхдийн зөвлөх Поликлиник"-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" төсөлдөө ханцуй шамлан аль хэдийнээ орсон билээ.

Ажил нь эхлээд удаагүй байхад түүнд маш олон хүн туслах хүсэлтэй буйгаа хэлээд зарим нь хандивын мөнгө хүртэл өгсөн тухайгааг дуулгасан. Холын хол Австрали улсад амьдарч буй Лхагваа гэх эмэгтэй хүүхдүүдийн төлөө хийж буй сайхан үйлсэд нь туслаж 3 сая 500 мянган төгрөгийг "Итгэлийн танхим-Хүүхдүүдэд" төсөл Даянжавын гэр бүлээс хандивласан талаар өмнө бид мэдээлж байсан. 

Тэгвэл өнөөдөр дахин сайхан мэдээг жүжигчин Г.Ундармаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тодруулбал, тэрбээр "Би өнгөрдөг хавар USA-д Сайн үйлст эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байхдаа олон сайхан хүмүүстэй уулзаж танилцсан. Монгол эх орноо гэсэн чинхүү зүрх сэтгэлтэй нутаг орноо санан суугаа олон олон хүмүүстэй цөөхөн ч гэсэн сайхан өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж, ажил хэргийн санал санаачлагуудыг ярилцаж, анд нөхөд, ах дүү шиг болоод ирсэн билээ. Мэйлээ шалгатал ийм нэгэн мэйл надад ирсэн байна. Би дахин дахин уншсан. Зөндөө ч их уйлсан. Ийм сайхан сэтгэлийг, ийм ухаалаг үгсийг та нартайгаа хуваалцахгүй байж чадмааргүй санагдаад мэйлийг бүтэн эхээр нь тавьлаа.


Өдрийн мэнд. Г.Ундармаа эгчид, нэг нэгээр нэлэнхүй их говь үүсэж, дусал дуслаар дунд их далай үүснэ гэдэг байх аа. Нараа эгч лекц дээрээ хэлж байсан USA-д чуулган дээр... /Бид хамтдаа/
Нээрээ л бидний бага ч гэлээ их, энгийн юм шиг хэрнээ шаардлагатай байгаа, үр хүүдүүдийн эрүүл мэндийн манаад жааханыг ч гэсэн үүрэлцэх сэтгэлээр хандсан ашигийн биш сэтгэлийг хандиваа "GooBayan Health" XXK-ынхаа хамтолон үүсгэн байгуулагч дотны найз Уранбилэг, Үүрцайх нарынхаа гаргасан шийдвэрийг дамжуулж байгаадаа сэтгэлийн хур цугласан бидний хамтын ажил эрүүл энхийн хур болж Монголын маань ирээдүйн эзэд дээр минь тунадас хишгээ буулгах болно оо гэж ерөөе!

Хүндэтгэсэн : Д.Уранбилэг, Ч.Үүрцайх, Д.Үүрийнтуяа" гэсэн сэтгэлийг өглөгийн эздийг танилцууллаа.

Америкаас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Гоо Баян ХХК-ийн Уранбилэг, Үүрцайх, Үүрийн туяа нар минь Итгэлийн танхим төсөлд 10 сая /АРВАН САЯ / төгрөгийг хандивлаж байна. Итгэлийн танхим-Хүүхдүүдэд төслийн ерөнхий ивээн тэтгэгч болж байгаа Гоо Баян Хээлт ХХК-даа МАШ ИХ БАЯРЛАЛАА.


ТА НАРЫН МИНЬ АЖИЛ ҮЙЛС ОД МЭТ ГЯЛАЛЗАЖ, НАР МЭТ МАНДАН БАДРАГ.
СЭТГЭЛИЙН ХУР ЦУГЛАРСАН БИДНИЙ ХАМТЫН АЖИЛ ЭРҮҮЛ ЭНХИЙН ХУР БОЛЖ, МОНГОЛЫН МИНЬ ИРЭЭДҮЙН ЭЗДЭД ТУНАДАС ХИШГЭЭ БУУЛГАХ БОЛНО ОО ГЭСЭН ТА НАРЫНХАА САЙХАН ЕРӨӨЛИЙГ НҮҮР ХУУДАСНЫХАА НАЙЗУУДДАА БАС ДАХИН ХҮРГЭЕ. Зурагнуудаа явуулаач гэж зөндөө гуйсан боловч бүсгүйчүүд маань өгсөнгүйээ. Компанийх нь сайтаас чадлынхаа хэрээр авч орууллаа.

Д.Ана