Монголын хошин урлагийн шилдгүүдийн нэг “Шинэ үе продакшн”-ы уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийгээд сайхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Дорнод аймгийн дарга нарын талаар нэлээд хатуухан мэдээлэл гаргалаа. Учир нь Дорнод аймгийн театрын сандлуудыг дарга нар нь өмчлөн авч, бүх үзвэрийг үнэгүй үздэг бөгөөд үзээгүй үед нь жирийн иргэд суудаггүй аж. Мөн тус сандлуудад дарга нарын ах дүү, хамаатан садан, үр хүүхэд, найз нөхөд нь үнэгүй ирж үздэг эрх ямба тансаглалын хаан ч байхгүй хууль Дорнод аймагт үйлчилж байгаа нь уран бүтээлчдийн дургүйцлийг хүргэжээ.

   Түүнчлэн уран бүтээлчид маань “Энэ ардчилал мөн үү? Иргэд шалаар сууж, босоогоороо зогсож үзвэр үзэж байхад энэ сандлууд хоосонч байсан хэнч суух ёсгүй. ДОРНОДЫН БОЛОН МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ…” хэмээн бичжээ. Ингээд тухайн орон нутгийн дарга нарын театрын өмчилж авсан сандлуудын зурагнуудыг та бүхэндээ хүргэж байна.