Сouture хувцасны брэнд болон house үйлдвэрийн үүсгэн байгуулагч, загвар өмсөгч, топ модель Э.Энхболдыг загварын хийгээд үеийнхэн нь ихээхэн хөдөлмөрч гэлцдэг. Тэр ч үүнийгээ баталж бүсгүйчүүдийн атаархал, эрчүүдийн хорхойг хүргэсэн зуслангийн байшинтай болоод авсан. Амьдрах байраа өөрийн гараар бүтээнэ гэдэг хамгийн сайхан жаргал. Түүний эхнэрийг дизайнер Д.Отгонжаргалыг хүмүүс андахгүй танина.

Миний хань бол үнэхээр сайхан бас сайн эмэгтэй. Монголын урдаа барьдаг таван загвар зохион бүтээгчийн нэг гэж би бардам хэлнэ. “Сайн эрийг олж эм зүсийг олдог, сайн эмийг олж эр зүгийг олдог” гэж үг байдаг шүү дээ. Миний зүгийг зааж, намайг өдий зэрэгтэй амжилттай явахад эхнэрийн минь нөмөр, ухаан их бий хэмээн ярьж байсан удаатай.

 

Тэрбээр, Үнэнийг хэлэхэд, зөвхөн загвар өмсөөд гэр бүлээ хан­галуун авч явж, амьдрал ахуйгаа болгоно гэдэг бэрх л дээ. Загварын томоохон шоу жилдээ тун цөөхөн зохиогдоно. Брэндийн нүүр царай болж, зураг авалтад орсон ч тэр цалингаар өнөөгийн нийгэмд амьдрах боломжгүй. Мөн жил ирэх тусам загвар өмсөгчдийн тоо өсөж, тэр чинээгээрээ өрсөлдөөн маш их болж байна. Тиймээс загвартаа ажиллахаас гадна мэдлэг боловсролоо зузаатгаж, санхүүгийн өөр эх үүсвэр болох ажил эрхэлж байх хэрэгтэй. Хэрвээ дэлхийн бусад орон шиг загвараа дэмждэг, үнэлдэг бол манай салбарын хөгжил аль хэдийнэ дэлхийн түвшинд хүрчих байлаа. Монгол залуус дэлхийн залуусаас дутахааргүй гоо үзэсгэлэнтэй, чадвартай гэв.