Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. 

Энэ үеэр "Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд ихэнх нутгаар халуун өдрүүд байх бөгөөд 30 градусаас дээш халахаар байна.

Харин есдүгээр сарын 6-наас баруун аймгийн нутгаар бороо орно. Есдүгээр сарын хоёр дахь арав хоногоос сэрүүснэ" гэдгийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал онцоллоо.

Есдүгээр сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал: 

  • 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
  • 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар
  • 8-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллага мэдээлээд буй.