Монголын үүрэн телефоны операторууд дундаа толгой цохидог “Мобиком корпораци” ХХК /ГХО/-ийн эзэмшил удахгүй өөрчлөгдөх бололтой.

 

Тус компанийг монгол захиралтай, мөн л гадаадын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эрхэлдэг, сүүлийн үед бизнесийнх нь хүрээ улам томорч буй нэгэн компани худалдаж авахаар болсон байна. Тэд бизнес хэлцэлдээ оржээ. Ийм мэдээлэл яригдаж байна.

 

Одоогоор “Мобиком корпораци” ХХК /ГХО/-ийг Нидерланд улсын “Кэй Ди Ди Ай Оверсийз Холдингс Би Ви” болон Монгол Улсын “Ньюком” ХХК эзэмшдэг. Гэхдээ эцсийн өмчлөгч нь Япон улсын иргэн Тацуяа Хамада бөгөөд тэрбээр “Мобиком корпораци” ХХК /ГХО/-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг юм.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин