Жүжигчин Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл болон 2020 оны хоёрдугаар сард Ардчилсан Намын гишүүнээр элссэн билээ. Улмаар УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан. Тэрбээр ирэх УИХ-ын 2024 оны сонгуулиар даагаа нэхэхээр болжээ. 

Өнөөдөр болсон АН-ын "4-11" хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга Л.Гантөмөр жүжигчин Ж.Баясгаланг намын даргын нийгмийн бодлогын зөвлөхөөр томилсон тухайгаа зарлалаа.