ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ байхдаа бусдад зодуулж, гэмтсэн байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байна гэдэг мэдээллийг өглөө. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг зүс таних хүн нь зодсон бөгөөд тухайн хүнийг барьж хориогүй гэсэн юм.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.