Энэ сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад  Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд “Хүүхдийн биед халдаж, гар утсыг нь булаагаад зугатсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 настай эмэгтэй хүүхдийг лифтэнд суух гэж байхад нь 19 настай, эрэгтэй “М” гэгч нь биед нь халдаж, “I phone-13” загварын гар утсыг нь дээрэмдсэн үйлдлийг илрүүлжээ.

Иймд иргэд та бүхэн сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэл ирүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.