Нийслэлийн хаврын тохижилтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар залууст урлагийн сайхныг мэдрүүлэх, хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 160 м2  талбайд 3D  зургууд зуржээ.

Багатойруу, Сөүлийн гудамж, МУБИС-ийн ойролцоох гудамж, талбайд зурж  байгаа 3D зургууд нь хотын соёлыг иргэдэд сурталчилах, архи, тамхи, хорт зуршлын эсрэг агуулга илэрхийлсэн аж.

СУИС, ИЗИС-ийн дүрслэх урлагийн сургуулийн багш оюутнууд, чөлөөт уран бүтээлчид эдгээр зургийг зурж, олны хүртээл болгож буй. Энэхүү шинэлэг санаа нь олон хүнээс магтаал сайшаалыг хүлээн авч байна. Дэлхийн өндөр хөгжилтэй ихэнхи орнууд зурган гоёлоор ийнхүү хотоо чимдэг билээ.

 

 

 

 

Х.Даваа