Монгол улсаас анх удаа 80 жилийн түүхтэй Венецийн олон улсын кино наадмын Оризонти уралдаант хэсэгт найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны кино өрсөлдсөн бөгөөд киноны гол дүрийн жүжигчин Болд-Эрдэнийн Тэргэл Оризонти хэсгийн “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр шалгарч, “Арслан”-гийн эзэн болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал боллоо.

Бид аян замын богцоо уудлан, амжилтаа Монголын үзэгчидтэйгээ хуваалцахаар хэвлэлийн бага хурлаа 2023 оны 9 сарын 20-ны 11:00 цагаас хийхээр болсоныг дуулгаж байна.

Хурлыг Монголын Урлагийн Зөвлөлийн "Улаан гэр" галерейд зохион байгуулна.

 

Хэзээ: 2023.09.20, 11:00 цаг

Хаана: “Улаан гэр” галерей /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв, 4 давхар, 402 тоот/

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/GuruMediaMongolia