Монгол Улсын Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн Х.Нямбаатар нарт 413 дугаар хорих ангиас иргэн Д.Мөнх-Эрдэнэ үг дайжээ.

Тодруулбал, "Үнэнийг олж цагаатгахын төлөө өнөөдрийг хүртэл шоронд суугаад явж байна. Үгүй бол МАН-ын авлигачид шиг хялбаршуулсан журмаар шийдүүлээд 40 саяар торгуулаад шоронд суухгүй салах боломжтой байлаа. Үнэний төлөө явна Д.Мөнх-Эрдэнэ" гэжээ.

Түүний дайсан гэх энэ үгийг Даваагийн Мөнх-Эрдэнэ цахим хуудаст нийтэлж, тус ангийг дээрх сайдуудын харъяанд байдаг хэмээн тодотгоод, сайдуудыг хартал сайн таглаад өгөөрэй хэмээжээ.

Нэг жил 10 сарын хорих ял сонссон Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг Улсын Дээд Шүүх хэлэлцэх эсэхийг энэ баасан гарагт буюу 2023.09.22-нд шийдвэрлэнэ.