Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргалыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долоодугаар сарын 8-9-ний шилжих шөнө нас барсан байдалтай олдсон талИаар мэдээллийг өмнө нь хүргэж байв. Тэгвэл эл хэрэг гараад жил гаруй хугацааг үдэж байгаа ч өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа юм. 

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Шүүх шинжилгээг дахин хийх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн гаргасан. Иймд гурван эмч шинжилгээ хийхэд гэр бүл нь мөн л хүлээн зөвшөөрөөгүй. ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллаж байгаа аж.

Тэгвэл тус хэрэгт сэжиглэж байгаа хүмүүс Г.Ганжаргалын амиа алдсан шалтгаан нөхцлийг тодруулах шинжээчийн багт орохоор болсон тлаар түүний гэр бүл энэ шийдвэрийг эсэргүүцэж УЕП-ын газрын гадна мэдээлэл хийхээр болжээ. Мөн тус хэрэгт сэжиглэж байгаа зарим хүн гадаад руу явж байгаа учраас хилийн хориг тавихыг ар гэрийнхэн нь шаардаж эхэлсэн гэв. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч сэжигтнүүд хил давж байгааг хардаж байгаа талаар түүний эхнэр цахим хуудастаа бичжээ.