Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар  Д.Мөнх-Эрдэнэ, Д.Батмөнх, Н.Пүрэвжав, Б.Эрдэнэбаяр, Б.Ганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгчид болон шүүгдэгч Д.Батмөнх, Б.Ганбаяр, Б.Эрдэнэбаяр нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцжээ.

Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.