Мөнгө л байвал хэнтэй ч нөхцөхөд бэлэн зарим дотоодын албан тушаалтнууд Хятадуудтай нийлж, дотоодын бизнес эрхлэгчдээ дээрэмддэг, дээрэмдэхийг завддаг асуудлууд хөшигний цаана хөвөрсөөр байна.

Энэ удаад бид дээрх үйлдлийн нэг жишээг баримтаар хүргэх болно. Монгол улсын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг өөрсөддөө овжиноор ашиглаж, сүүдэрт нуугдан хууль бус үйлдлүүдээ хийж, дотоодын компанийн эрх ашиг, өмчид халдаж буй урт гартан хэн бэ.