Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 21-ний өдрөөс эхлэн  Яармагийн гүүрнээс "Вива сити" хорооллын зүүн урд тал хүртэлх 600 метр авто замын урд талын урсгалыг 1 сарын турш хаахаар боллоо.

Зам хаалттай үед хойд талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож, тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дээрх замыг хааж, далангийн дүүргэлт болон хатуу ухмалын ажил, гадаргуун ус зайлуулах төмөрбетон хоолойн ажил хийх юм гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.