Балчир гэнэн насны минь

Байгаа бүхнийг нандигнасан

Тавин нутгийн өгөөж буянаар

Тааваараа амьдрах "Ерөөгийн жаалууд" гэх уран бүтээлийг МУСТА Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ олны сонорт хүргэлээ. 

Тэрбээр, Энэ сайн өдөр нэгэн шинэ бүтээл маань мэндэллээ. Энэхүү уран бүтээлийн ерөнхий продюсероор ажиллаж шүлэг, хөгжим, зураг авалт зэрэг бүхий л зүйл дээр зөвлөж, санаа бодлоо оруулж чин сэтгэлээсээ хамтран ажилласнаас гадна хөрөнгө оруулалт хийн дэмжсэн Наваандэмбэрэлийн Эрдэнэхуяг  ахдаа болон нийт Ерөөчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлье гэв.

Тус дууны үгийг  Д.Ган-Очир, ая, хөгжмийн найруулгыг О.Хүрэлбаатар, хоолой бичлэг, микс мастеринг "Намуун" студийн Х.Баярсайхан нар бүтээжээ.

Дашрамд дуулгахад, газар тариалангийн Өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Ерөө сумын түүхт 100 жилийн ой ирэх жил тохиох юм.