Г.Буяндоржийг гэм буруутайд тооцсон учир хохирлоо нөхөн төлөхөөр хүсэлт гаргажээ
2023/09/25
Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ
Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэргийг тус шүүх 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Г.Буяндоржоос гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.
Зочин · 2023/09/26
TANILTSN80955877
Зочин · 2023/09/25
NAADNA SEXSEER80955877
Зочин · 2023/09/25
ERCHUIDED SEKSEER TAASHAALG80955877
Зочин · 2023/09/25
S AWI80955877
Зочин · 2023/09/25
30DEESH ERXUNG80955877