Соёлын тэргүүний ажилтан, Дуучин Алтангэрэлийн Хосбаярын "Гүйгүүл морь", "Адуутай намар" ,"Бүжин бор" ,"Зоос бор", "Богд дүнжингарав" зэрэг олон сайхан дуунуудыг фэнүүд нь шимтэн сонсдог билээ. Тэрбээр "Богд хээрийн дуулал" уран бүтээлийн тоглолтоо маргааш түмэн олондоо  UB PALACE -н концертын их танхимд толилуулах юм.

Тус тоглолт маргааш буюу есдүгээр сарын 27-ны 19:00 цагаас бөгөөд түүний фэнүүд нь сэтгэл огшин хүлээн суугаа гэнэ.  

"Богд хээрийн дуулал" тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол групп ажиллажээ.  Дуучин А.Хосбаяр сүүлд Монгол төрийн наадмын 99, 100, 101 жилийн түрүү  Богд хээр азарганд зориулан бүтээсэн юм.