Хэн хүний харцыг булаасан сайхан бүсгүйчүүдийн нэг нь жүжигчин П.Шүүдэрцэцэг. Тэрбээр хуримаа дуулиантай нижгэр хийж өөрийгөө хөдөлмөрлөж бүхий л зүйлд зүрх сэтгэлээ шингээдэг гэдгээ ч давхар харуулаад авсан. Амтай болгон л түүний хуримын талаар ярьж бүсгүйчүүд ч бяцхан атаархаад авсан гэхэд хилсдэхгүй ээ. 572 мянган дагагч нартаа удахгүй хуримынхаа бичлэгийг сонирхуулах гэнэ лээ. Ирэх сард АНУ-д очиж дахин хуримаа хийнэ гэдгээ ч дуулгаад амжсан. Учир нь манай улсад хүрэлцэн ирж амжаагүй тул хадмууд нь тэндээ дахин хийхээр болсон гэх яриа чих дэлсэв. Өдгөө тэрбээр Дубайд аялаж явна.