Сайн байцгаана уу? Та бүхнээс асуух зүйл байнаа. Би нөхөртэйгээ долоон сар үерхээд л жирэмсэн болсон болохоор нэг гэрт орсон.

Анхандаа нөхөр маань хааяа хоногоор тоглоод гээд ядарсан хүн ирдэг байсан. Одоо ч гэсэн тоглодог. Миний ойлгож байгаагаар интернэтээр л сүлжээгээр тоглодог юм шиг байгаа юм. тэгээд нэг тоглохоороо ухаанаа алдчихна. Хойно нь хүүхэд уйлж байна уу, би нүцгэн явж байна уу? хоол идэх үгүй нь ерөөсөө хамаагүй болчих юм. Уг нь хүүхэн эргүүлэхгүй, архи тамхи хэрэглэхгүй нь амар сайхан байна л даа. Гхэдээ л ингэтлээ ухаанаа алдаад байгааг нь яах вэ? Болиулсан шалгарсан арга байвал хуваалцаач хүмүүсээ.