Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд байрлах  гэр цэцэрлэгийн 12 хүүхэд, хоёр багш угаартжээ. Уг хэрэг өчигдөр 14:25 цагт гарсан бөгөөд багш нар өөрсдөө түргэн тусламжийн 103-т дуудлага өгсөн байна. Одоогоор хүүхдүүд болон багш нарын биеийн байдал хөнгөн байгаа гэв.