Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг МУГЖ С.Жавхлангийн экс эхнэр гэдгээр нь олон хүмүүс танина. Тэрбээр өдгөө өөрийнхөөрөө амьдран суугаа гэнэ лээ. Өмнө нь ээжийн үүргээ биелүүлж хүүхдүүдээ өсгөсөн. Тэгвэл гавьяатаас өрх тусгаарласнаас хойш уран бүтээлдээ ханцуй шамлан орох болсон юм. Үүний хажуугаараа реклам, сурталчилгааны зураг авалтад ороод тун эрэлт хэрэгцээтэй нэгэн болжээ.

МУГЖ С.Жавхлан авааль эхнэрээсээ юуны учир салсан учгийг одоогоор олонд ил болоогүй. Хосууд ч энэ талаар ам нээдэггүй. Дууч бүсгүй хүүхдүүддээ өөрөө өсгөж яваа. Хэдхэн хоногийн өмнө С.Жавхлан төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн алтан партнёр Баясгалантай хамтдаа нэгэн үдэш хослон дуулж олны сэтгэлийг уяраагаад авсан.

Харин экс эхнэрийнх нь царай нь бүү хэл бараа нь ч харагдаагүй байна. Г.Эрдэнэчимэг үргэлж монгол дээл хувцсаараа гоёсон төрхөөрөө фэнүүдтэйгээ уулздаг. Тэгвэл энэ удаад спорт төрхөө ийн харуулав. Тэр бясгал, эрүүл хоололтыг эрхэмлэн хэрэгжүүлдэг нэгэн.