Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр/2023.10.03/ 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болоод байна.

Охин гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарчээ.

Уг хүүхдийг харсан хүн байвал 99882462, 99287632, 88663838, 85222227 утсанд мэдэгдэнэ үү.

Тус сумын хоёрдугаар сургуулийн багшийн мэдээлснээр өнөөдөр өглөөний/2023.10.04/ байдлаар охин олдоогүй байна.

 

 

Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж, шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой комисс