АТГ-аас “Монголын үндэсний допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон эмнэлэгт нэгжлэг явуулсан байдаг.

Мөн өнгөрсөн шөнө дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийж, дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн төрлийн бэлдмэлийг хураан авсан байна.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын аварга О.Хангай дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Энэ допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхдүүдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос допинггүй хүнийг допингтой болгож хоролдог газар биш. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй" гэжээ.