Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар давсан талаар үүнтэй Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум 124 сая ам.долларт хүрчээ.

 

Гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол росцеветмэнт”, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүд нийтдээ 2.7 тэрбум ам.долларыг Монголбанканд худалдаж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлье.

Жилийн өмнө улсын гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.долларт хүрч төгрөгийн ханш хэлбэлзэж байсан. Мөн нэг жилийн өмнө гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг танилцуулъя. 

 

 

  1. 2023 оны эхний найман сарын байдлаар Монгол Улын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон.
  2. Төгрөгийн ханш тогтвортой болсон.
  3. Экспорт нэмэгдлээ. 2023 оны эхний есөн сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үеэс 28 сая тонноор нэмэгдсэн. Зэсийн баяжмал өнгөрсөн оны мөн үеэс 5 хувь өссөн гэх мэт.

 

Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оптик гэрээг хориглосон.

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг байдлыг бүрэн зогсоосон" гэлээ.