Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн бүтэц, бүрэлдэхүүнийг нэн тэргүүнд өөрчлөх ёстой. Би гурван цаг гаруй хугацаанд Ерөнхий сайдаас нийслэлд авах арга хэмжээний талаар зөвлөгөө авсан. Би Б.Дэлгэрсайхан гишүүнтэй хоёр парламентад тохой зэрэгцэн сууж байна. Б.Дэлгэрсайхан бид хоёр  Засгийн газрын тэргүүний саналыг хүндэтгэлтэй хүлээж авсан. Засгийн газрын шийдвэрээр газар олголтыг зогсоочихсон байгаа. Худалдан авалттай холбоотой асуудлыг нэн тэргүүнд цэглэх ёстой. Би албан ёсоор томилогодоогүй байгаа учир Ерөнхий сайдын чиглэлүүдийг та бүхэнд танилцуулж байна. Давс мэт шорвог, гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг Бүрэн эрхт төлөөлөгчийн хэлбэрээр хийж болохгүй. Яам бүхэн нийслэлд онцгой ач холбогдол өгч аливаа асуудлыг нийслэлтэй уяж ажиллах ёстой” гэлээ.