Бага насны хүүхдийг цагдаагийн дүрэмт хувцас өмссөн этгээд хулгайлахыг завдсан талаар нэгэн иргэний сэрэмжлүүлэг мэдээлэл өчигдөр /2023.10.03/ орой цахим хуудаст нийтлэгдсэн. Тус мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас тодруулга авлаа.

Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэний дагуу Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна гэв.

Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байсан бөгөөд урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явж байжээ. Энэ үеэр нь бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "нэг нэгнийгээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй үзүүртэй эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй талаар хэлсэн, өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье" гэжээ.

Өөрөөр  ямар нэгэн буруу санаа бодол байхгүй байсан нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахад хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна. Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байгаа аж.