УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр зарим хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Засгийн газраас бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах Эрүүгийн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Дараах гол өөрчлөлтүүд бий. 

  • Бага насны хүүхдийг хүчиндсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байх
  • Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдвэл торгодог байсныг хорих ялаар солих гэсэн өөрчлөлтүүдийг шууд баталъя

Хүүхдийн хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргахгүй байх хэрэгтэй. Үнэхээр тэр хүүхдийг хайрлаж байгаа бол та болих учиртай. Худлаа хайртай гэсэн дүр эсгэхгүй байя. Үнэн хайр чимээгүй байдаг" хэмээв.