Увс нутгийн уугуул иргэн гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланг хүн болгон сайн танина.  Түүний эхнэр "Шуранхай" хамтлагийн дуучин байсан Г.Эрдэнэчимэг. Тэрбээр 2007 онд  Флиппин улсад зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уянгат сайхан уртын дуу, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч эх орондоо авчирч байсан авьяаслаг нэгэн. Түүнийг мэргэжлийнхэн сайн дуучин болно хэмээн үнэлж байсан.

МУГЖ, дуучин С.Жавхлантай сууж, гэр бүл болсоноос хойш олны нүдэнд ил гарахаа больсон гэх шуугиан дэгдээсэн авсан.  Харин дуучин хосууд “Хар хархан харц” дууг хамтран дуулснаар дээрх шуугианыг бага ч гэсэн намжаасан юм.

Энэхүү дууныхаа клипэнд гэр бүлээрээ тоглосон гэдгийг та бүхэн андахгүй сайн мэднэ.

Урлагийн тогоонд гайхалтай дууны өнгө, чадалтай хоолойтой гэгддэг эрхэм хосуудын энэ гэрэл зураг монголын хамгийн олон  67 мянга гаруй лайк цуглуулсан зураг.