Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2023 оны аравдугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнийн 01 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч болох 13-14 насны таван хүүхэд Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргажээ. 

Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна гэв. Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогджээ. Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

Иймд эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгч, тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн насанд хүрээгүй хүүхдэд болон бусдад жолоо шилжүүлэхгүй байх, тээврийн хэрэгслийн осол гарахаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.