Улаанбаатарт хотод газны байж болзошгүй үнэр тархсан хэвээр байна. Харин энэ нь яг юу болох талаар албаныхан тодорхой тайлбарыг хэлж чадахгүй шалгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна гэдэг хариултыг өгч буй. 

Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох сургуулийн сурагчдын толгой эргэх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгаа талаар бид мэдээлсэн. Тухайлбал, 133-р сургуулийн сурагчид эмч нартаа үзүүлээд багш, эцэг эхийнхээ хяналтад байгаа гэх мэдээллийг өгсөн. Мөн Гётё сургуульд толгой эргэх, дотор нь муухайрах шинжтэй тэмдэгтэй хүүхдүүд нэмэгдэж байгаа тул хичээлээс нь чөлөөж, тараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл  Дүнжингарав худалдааны төв дээр Орчны агаарын хяналтын явуулын баг одоо ажиллаж байна. Тус худалдааны төв 10 цагаас нээж үйл ажиллагаагаа эхэлдэг ч өнөөдөр ажиллахгүй хэмээн иргэдийг үүднээсээ буцааж байна гэх мэдээлэл ирлээ. Худалдааны төвийн хаалга руу  дөхөхөд газ үнэртэж байсан, лангуу түрээслэгчид эд материалаа шалгах зорилгоор орчинд дөхөхөд нулимс асгарах хэмжээнд ууршсан байна хэмээн ярьцгааж байна гэв.