Анх дуучин гэдгээрээ олонд таигдсан Ч.Цэлмүүнийг залуус андахгүй мэднэ. Тэр мисс, жүжигчин, судлаач, доктор гээд нэрнийхээ өмнө олон дуудах нэршилтэй болсон нэгэн гэхэд болно. Тэрбээр ганц амьдралаа ганцхан зүйлд л зориулаад байх сонирхолгүй гэнэ лээ. Тиймдээ ч олон талын ажлыг хийж гүйцэтгэж, суралцах нь амьдралыг нь сонирхолтой болгодог аж. Ч.Цэлмүүн хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа юм. Түүний аз жаргалтай болгож чаддаг зүйл нь гэр бүл нь гэнэ шүү. Зөвхөн түүнд ч биш хүн бүрд гэр бүл элэг бүтэн байна гэдэг хамгаас сайхан зүйл. Ингээд бяцхан охиных нь зургаас сонирхуулъя.