Улаанбаатар хот, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны 26 дугаар байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 07:33 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 07:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 72 дугаар байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 14:22 цагт очиход иргэн Ш-ын орон сууцны байрны тагт дээр дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хорооны “Цахлай”-н 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 17:36 цагт очиход иргэн Б-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 11 дүгээр хорооны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 19:59 цагт очиход иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 24 дүгээр хорооны Задгайд хог шатаж  байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 21:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 21:39 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хорооны “Эрчим”-ийн 5 дугаар гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 22:11 цагт очиход иргэн Б-ын 25х12 хэмжээтэй сэндвичин барилга дотор хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан хэмээн ОБЕГ-аас сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.