Ачсан түлш нь сад тавин урсах энэ машин бол “Хөтөлийн цемент шохой “ ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар тэргүүтэй удирдлагууд нь 100 сая төгрөгийн шууд худалдан авалтаар авсан эд. Тэд 2023 оны шинэ машин хэмээн авсан ч анхны ажилдаа гараад л асуудал үүсчээ. Ажилчид нь арлын дугаараар нь шалгаад үзэхэд 2005 онд үйлдвэрлэгдсэн хуучин машин байсан ажээ. Уг машинд ачсан 200 литр дизель түлш асгарсан. Хэрвээ дэлбэрвэл, шатвал энэ их түлш юу болох вэ?

.Дарга нарын “ цавчаа”-ны цаана хичнээн олон жирийн хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орж байна вэ? Тэдний амь нас ийм хямдхан ажээ.Тэд ч ар гэр, үр хүүхэдтэй, хайртай хүмүүстээ хамгийн эрхэм хүмүүс шүү.

Цавчаа хийсэн дарга нарт хариуцлага тооцохгүйг бодвол цаана нь сонгуулийн санхүүжилт босгох намын даалгавар юм биз ээ!

Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн ажилчид энэ машиныг Цавчаа ногооны дүү ”цавчаа саарал” гэж нэрийдсэн байна. Ил болсон нь ногоон автобус болохоос бүх салбарт ийм шахаа явж байна.

Хамгийн муухайгаар хараах ч багадна шүү!

 

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон