Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Улмаар  23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан байжээ. 

Хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд тус сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй /хоёр сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ.