Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Бага салхит”-ын 4 дүгээр гудамжинд бага насны хүүхэд 10.15-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

"Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг тасралтгүй явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоолоо. Мэдээлэл ирүүлж, хамтран ажилласан та бүхэнд талархал илэрхийлье хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.