Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн хүүхдийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Улмаар 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд камер байршуулсан байжээ. Хяналтын камер байрлуулж, зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийсэн гэх үйлдэлд тус сургуулийн захирал “О”-д Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй /хоёр сая төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ гэх мэдээг өмнө нь хүргэсэн билээ.

Тэгвэл ариун цэврийн өрөөнд хяналтын камер байрлуулсан асуудалд торгуулийг хүндрүүлж, хуулийн этгээдээр буюу "О" захиралтай, 9114866 регистрийн дугаартай тус сургуулийг 8000 нэгж буюу 8,000,000 төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.

Хяналтын камеруудыг хурааж авсан, одоо камер ажиллахгүй бөгөөд зөрчил арилсан байна.