УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаар үнэгүй тоглолт үзүүлж, бэлэг тараах УИХ-д нэр дэвшихээр горилогсод борооны дараах мөөг шиг олширч байна.

Тэдний нэг болох МАН-д нэг жилийн өмнө шинээр элсэн орж, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон Б.Даваадалай хэмээх залуу улс төрч  Баянхонгор аймгаар бүтэн тойрч, сум бүрт мотоцикль, будаа агшаагч тарааж яваа аж. Ингэхдээ "Би ерөнхийлөгчийн зөвлөх хүн, УИХ-ын гишүүн болох нь тодорхой" хэмээн халамцуухан ярьж яваа гэнэ. Удахгүй түүний тухай хачирхалтай бичлэг ч олонд дэлгэгдэх ажээ.