Олон нийтийн цахим сүлжээ ялангуяа хөдөө орон нутгийн цахим группт гадаад хүүхдүүдийн зурагтай мэдээлэл зэргийг ашиглан хандив тусламжийн зар тарааж, иргэдийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл цацагдах боллоо.

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, ЭМДҮЗ-ийн зөвлөлийн тогтоолын дагуу 0-18 насны хүүхдийн гэмтэл согогийн оношийн төлбөрийг төрөөс бүрэн даадаг бөгөөд ямар нэгэн нэмэлт төлбөр гардаггүй тул энэ төрлийн хуурамч хандив хүссэн мэдээлэлд автахгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.

Мөн аливаа мэдээллийг сайтар нягталж байхыг зөвлөж байна.