D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан. Уг системд иргэн Ү.Баярын зүгээс ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувьд шилжүүлэх санал асуулгыг эхлүүлсэн байна.

Одоогийн байдлаар 5804 хүн саналаа өгчээ. Хэрвээ 30 хоногийн дотор 100.000 мянган хүн саналаа өгвөл уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Мөн иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл энд дарж, тоон гарын үсэг болон дан системээр нэвтрэн саналаа өгөх боломжтой.

Уг санал асуулга 10 дугаар сарын 17-нд эхэлсэн бөгөөд сарын дараа хаагдах юм.